НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

Ланн верс” ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийн LANN Market -н Вебсайт болон гар утасны аппликейшн (“Платформ”) -д бүртгүүлж, ашиглах үед хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Та “LANN Market”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

Хэрэглэгч нь “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг дарж, идэвхжүүлснээр “LANN Market”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзах эрхтэй.

  1. НЭГ. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО
    1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
    2. “LANN Market”-ийн аюулгүй,тогтвортой, найдвартай ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, хэрэглэгчдийн хүсэл, сонирхолд нийцсэн, хэрэглэхэд хялбар, боловсронгуй болгох зорилгоор хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
    3. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд таны хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
  2. ХОЁР. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
    1. Мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ЛАНН ВЕРС ХХК байна.
    2. Хэрэглэгч нь энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар info@lann.market имэйл хаягаар холбогдож, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.
    3. Мэдээлэл хариуцагч дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
      1. Хэрэглэгч “LANN Market”-д нэвтрэх үед Steam хаяг, цахим шуудангийн хаяг, зарим тохиолдолд цахим шуудангын хаяг.
      2. Үйлчилгээг ашиглах явцад хэрэглэгчээс оруулсан хэрэглэгчийн дансны мэдээлэл, аватар зургийн мэдээллүүд.
      3. Бүртгүүлсэн хэрэглэгчийн STEAM хаягын холбоос.
      4. “LANN Market”-д оруулсан, идвэхтэй болон, устгагдсан зарын мэдээллүүд
      5. “LANN Market”-ын өөрийн данснаас таталт хийсэн болон дансаа цэнэглэсэн мэдээллүүд
      6. Хэрэглэгчийн ITEM худалдах болон худалдан авсан түүх мэдээллүүд.
      7. Ашиглах явцад бүртгүүлсэн дансны дугаар
      8. Бүртгэлийн явцад шаардсан STEAM API болон STEAM TRADE LINK
  3. ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ НӨХЦӨЛ, ХУГАЦАА
    1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр хэрэглэгчийн мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй болно. Үүнд:
      1. Таны гар утасны дугаараар холбогдох, эсхүл цахим шууданд мэдээлэл, мэдэгдэл илгээх тохиолдолд;
      2. Хэрэглэгчийн танин, баталгаажуулах үед;
      3. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
      4. “LANN Market”-ийн ашиг тусын тулд хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх;
      5. Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх;
      6. Техникийн засвар хийх;
      7. “LANN Market”-ийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгчийн нас, хүйс, байршил гэх мэт).
      8. Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
      9. Идвэхжүүлэлт болон маркетингийн зориулалтаар.
    2. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын тухай журамд заасан хугацаагаар хадгална.
    3. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг дэлхийн стандарт бүхий Amazon дэх өөрийн серверт хадгална.
    4. Хэрэглэгч системд нэвтрэх STEAM хаягын, нууц үг болон баталгаажуулалтын код зэргээ бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
    5. STEAM хаягын нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно.
    6. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
    7. Бид өөрсдний үйлчилгээг сайжруулах зорилгоор лавлах утсанд холбогдсон зарим дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.
  4. ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭД ИЛ БОЛГОХ НӨХЦӨЛ
    1. “LANN Market”-д ITEM, бүтээгдэхүүн худалдахаар мэдээлэл байршуулсан Хэрэглэгчийг бусад хэрэглэгчтэй холбох, цахим худалдааг олон нийтэд хүргэх зорилгоор Хэрэглэгчийн STEAMID, цахим хаяг,AVATAR, USERNAME зэргийг нийтэд ил болгож, байршуулна. Эдгээрээс бусад нөхцөлд зөвхөн Монгол Улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгоно.
    2. Мэдээлэл харилцагч нь бусад байгууллага, хувь хүний шаардлагаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
  5. ТАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
    1. Мэдээлэл хариуцагч нь Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
    2. Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
  6. ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ
    1. Хэрэглэгч нь “LANN Market” дах EMAIL ХАЯГ, STEAM TRADE LINK, STEAM API, болон дансны мэдээлэл зэрэг STEAM хаягаас бусад өөрийн хувийн мэдээллийг өөрчлөх эрхтэй.
    2. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.
    3. “LANN VERSE” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тухай бүрд өөрсдийн WEB/APP зэргээр бүртгэлтэй хэрэглэгчдэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь уншиж танилцах үүрэг хүлээнэ.
    4. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” нь бүтээгдэхүүнийг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.