ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү Үйлчилгээний Нөхцөл нь та (цаашид “та” эсвэл “хэрэглэгч” гэх) болон “ЛАНН ВЕРС” ХХК-ын LANN Market платформ нарын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

  1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
    1. LANN Market нь Steam-д бүртгэлтэй хэрэглэгчдэд Steam-ээр дамжуулан item (виртуал зүйлс) -ийг хэрэглэгчид хоорондоо хайх, борлуулах, худалдах, худалдан авах боломжийг олгох зорилготой аппликейшн, вэбсайт (цаашид платформ гэх) юм.
    2. Хэрэглэгч нь Платформд нэвтрэхийн өмнө үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогыг сайтар уншиж танилцан цаашид үйлчилгээг ашиглах эсэхээ бие даан шийдэх эрхтэй бөгөөд зөвшөөрсөн цагаас эхлэн энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
    3. Үйлчилгээний нөхцөл нь LANN.Market веб сайт, гар утасны аппликейшн (платформ)-р үйлчилгээ авахад нэгэн адил үйлчилнэ.
    4. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог доор харгалзуулсан утгаар ойлгоно. Үүнд:
      1. ITEM” (виртуал зүйлс) гэж STEAM-ийн тоглоомууд дотор ямар нэг байдлаар ашиглах боломжтой STEAM-с гаргасан цахим эд зүйлс.
      2. ХУДАЛДАГЧ” гэж өөрийн виртуал зүйлсийн жагсаалтаас Платформ дээр зарах захиалга үүсгэсэн хэрэглэгчийг.
      3. ХУДАЛДАН АВАГЧ” Платформын нүүр хэсэгт байршсан виртуал зүйлс дээр худалдан авах товч дарсан хэрэглэгчийг.
      4. STEAM” гэж Америкийн Нэгдсэн улсад бүртгэлтэй VALVE корпорацын албан ёсны өмчлөлийн, Тоглоомуудыг хэрэглэгчдэд нэгдсэн байдлаар түгээх зориулалт бүхий платформ юм.
      5. ХЭРЭГЛЭГЧ” гэж STEAM болон Платформд бүртгэлтэй, үйлчилгээг авч, ашиглаж буй худалдагч, худалдан авагчийг.
      6. ПЛАТФОРМ” гэж Виртуал зүйлсийг худалдах, борлуулах эсхүл худалдан авах явцад хэрэглэгчдийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэгчийг.
      7. ҮЙЛЧИЛГЭЭ” гэж хэрэглэгч хооронд Виртуал зүйлсийг худалдах, эсхүл худалдан авах явцад хэрэглэгчдийг хооронд зуучлах тухай бүрд мэдэгдэл хүргэх.
      8. БИД” гэж LANN Market Платформын хууль ёсны эзэмшигч “Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж 4, Нью Хоризонс тауэр, 1501тоот хаягт бүртгэлтэй ЛАНН ВЕРС ХХК”-г.
    5. Бид аппликэйшн болон вэб сайтдаа мэдээлэл нийтлэх замаар уг Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт хэдийд ч оруулж энэхүү гэрээ болон холбогдох журмыг тухай бүр шинэчилж болно. Та тухайн мэдээлэлтэй уншиж танилцсаны дараачаар манай үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчилсэн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон холбогдох журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
    1. Үйлчилгээг авахын тулд та 18 нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд насанд хүрээгүй бол эцэг эх эсхүл насанд хүрсэн асран хамгаалагчийн хяналт дор Үйлчилгээг ашиглана.
    2. Хэрэглэгч өөрийн Steam бүртгэлээр дамжуулан нэвтэрч, өөрийн цахим шуудангийн хаяг болон бусад шаардлагатай мэдээллүүдийг оруулснаар бүртгэл баталгаажна.
    3. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг авч, нууцлах үүрэг хүлээнэ.
    4. Хэрэглэгч өөрийн бүртгэл болон энэхүү гэрээнд заасан аливаа эрх, үүргээ бусдад шилжүүлэхгүй бөгөөд үүнээс үүдэлтэй өөрт болон бусдад үүссэн хохирлыг платформ хариуцахгүй.
    5. Хэрэглэгч Үйлчилгээг ашиглахдаа, Steam-ийн Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, гэрээний аливаа нөхцөл, холбогдох бусад дүрэм, журмыг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрнө.
  3. ЗӨВШӨӨРӨЛ
    1. Платформд нэвтэрч бүртгэлээ баталгаажуулснаар та бидэнд Steam хэрэглэгчийн бүртгэлийн тодорхой мэдээлэлд хандах, ашиглах эрхийг олгож байгаа бөгөөд үүнд таны Steam профайл болон виртуал зүйлсийн жагсаалт багтана.
    2. Бид таны зарим хувийн мэдээллүүдийг Нууцлалын бодлогод заасны дагуу ашиглах эрхтэй.
  4. ЕРӨНХИЙ ЖУРАМ
    1. Та манай үйлчилгээг ашиглахдаа харьяалагдаж буй нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй холбогдох хуулийг тогтоомжийг дагаж мөрдөнө. Хэрэв холбогдох хууль тогтоомжуудад манай үйлчилгээг ашиглахыг хязгаарладаг эсхүл хориглодог бол, та тухайн хориг эсхүл хязгаарлалтыг дагаж мөрдөх ба манай үйлчилгээг ашиглах боломжгүй болно.
    2. Виртуал зүйлсийг худалдах, борлуулах эсхүл худалдан авах явцад, LANN Market хэрэглэгчдийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ. LANN Market виртуал зүйлстэй холбоотой аливаа өмчлөлийн эсхүл өмчийн бусад эрхийг эдлэхгүй бөгөөд LANN Market -аар дамжуулан виртуал зүйлсийг худалдах, худалдан авах эсхүл солилцоход хэрэглэгчдийн хооронд байгуулсан гэрээний тал болохгүй.
    3. Хэрэглэгч нь Виртуал зүйлсийн талаарх тодорхой ойлголттой байх бөгөөд тэдгээрийг ашиглах, худалдах, худалдан авах, бусдад бэлэглэх, шилжүүлэх хангалттай мэдлэгийг хуримтлуулсан байх ба тухайн үйлчилгээтэй холбоотой гарсан аливаа шийдвэрийн хариуцлагыг дангаараа хүлээнэ.
    4. Хэрэглэгч манай Үйлчилгээгээр дамжуулан олон нийтэд нийтэлсэн эсхүл нууцаар илгээсэн бүх хариуцлагыг дангаараа хүлээнэ.
    5. Хэрэглэгч хууль бус, хор хөнөөлтэй, заналхийлсэн, доромжилсон, дарамталсан,зэвүүцсэн, гүтгэсэн, бүдүүлэг, садар самуунд уруу татсан, бусдын хувийн нууцад халдсан, үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан, садар самуун, бэлгийн дур хүслийг илт харуулсан болон бусад ёс зүйд нийцэхгүй агуулгатай аливаа контентыг дамжуулахгүй.
    6. Хэрэглэгч үйлчилгээний аль нэг хэсгийг өөрчлөх зорилготой хууран мэхлэлт, автоматжуулалтын программ хангамж (bots), хакердах, mods болон зөвшөөрөгдөөгүй бусад гуравдагч программ хангамжийг ашиглахгүй.
    7. Хэрэглэгч нь манай үйлчилгээнээс аливаа мэдээллийг цуглуулах эрхгүй.
    8. Худалдагч болон худалдан авагч талууд нь захиалгыг бүрэн амжилттай дуусгах үүрэг хүлээнэ.
    9. Платформ нь хэрэглэгчдийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд виртуал зүйлтэй холбоотой аливаа өмчлөх эрх болон бусад өмчийн эрхийг эзэмшихгүй (өөрт байршуулдаггүй), мөн Платформ дээр хэрэглэгчдийн хооронд хийгдсэн аливаа арилжаа, гүйлгээ хийгдсэний дараа виртуал зүйлсийг буцаах, буцаан олгох эсхүл цуцлах боломжгүй.
    10. Виртуал эд зүйлсийн үнэ, төрөл зүйл эсхүл хэрэгцээг хэрэглэгч өөрийн үзэмжээр тодорхойлж, платформ дээр нийтлэх ба мэдэгдэлгүйгээр өөрчлөх боломжтой.
    11. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөл, гэрээ, болон бусад дүрэм журам эсвэл Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон бол бид дараах арга хэмжээнүүдээс (шаардлагатай бол хуульд заасан бусад) арга хэмжээнүүдийг авна. Үүнд:
      1. Холбоотой аливаа контентыг устгах.
      2. Манай үйлчилгээнд заасан аливаа функцийг түр зогсоох царцаах.
      3. Таны бүртгэлийг түдгэлзүүлэх
      4. Манай үйлчилгээг ашиглах таны эрхийг цуцлах.
      5. Таны эсрэг хууль ёсны арга хэмжээ авах эсхүл холбогдох мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэх
      6. Монгол улсын үндсэн хуульд заасан бусад арга хэмжээнүүдийг авна.
  5. ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
    1. Худалдагч болон худалдан авагч аль нэг талаас идэвхтэй захиалгыг цуцалсан бол цуцалсан талд тодорхой хариуцлага тооцох бөгөөд платформоор дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
  6. ТӨЛБӨР ТООЦОО
    1. Үйлчилгээгээр гүйлгээ хийхдээ та ашиглаж байгаа данс, банкны карт эсхүл төлбөр хийхдээ ашигладаг бусад төлбөрийн хэрэгслийн эзэмшигч гэдгээ хүлээн зөвшөөрч, баталгаажуулна.
    2. Платформын санал болгосон төлбөрийн хэрэгслийг ашиглан гүйлгээ хийх бөгөөд гүйлгээтэй холбоотой аливаа хураамж, татвар болон бусад зардлыг та өөрөө хариуцна.
    3. Платформ нь виртуал зүйлийг солилцох эсхүл худалдан авах тохиолдол бүрд үйлчилгээний хураамж авдаг бөгөөд үйлчилгээний хураамжийн төлбөрийн хэмжээг вэбсайт эсхүл LANN Market аппликейшнээр дамжуулан мэдэгдэнэ.
  7. ОЮУНЫ ӨМЧ
    1. LANN Market Платформ дээрх виртуал зүйлсээс бусад лого, туслах элемент, нэр, загвар, дизайн, видео, зураг (контент) нь ЛАНН ВЕРС ХХК-ийн оюуны өмч бөгөөд хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно
    2. Платформын загвар, дизайн, шийдэл, видео, зураг контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах, бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. “ЛАНН ВЕРС” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  8. БУСАД
    1. LANN Market нь Steam-д бүртгэлтэй хэрэглэгчдэд энэхүү гэрээний дагуу Steam-ээр дамжуулан виртуал зүйлсийг хайх, өөр хоорондоо борлуулах, худалдах, худалдан авах боломжийг олгодог онлайн платформ юм. ЛАНН ВЕРС ХХК болон LANN Market нь Valve Corporation STEAM болон түүний салбаруудтай ямар нэгэн байдлаар холбоогүй.
    2. ЛАНН Верс ХХК, LANN Market нь бооцоот болон цахим мөрийтэй тоглоом, казино, таавар, BET сайт системтэй ямар ч хамааралгүй болно.
    3. Энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг та болон “ЛАНН ВЕРС” ХХК-ын хооронд байгуулагдаж буй гэрээтэй адил гэж үзэх ба ямар ч тохиолдолд тэргүүн ээлжид баримтална.
    4. Танд Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой тодруулах зүйлс байвал Хэрэглэгчийн төвийн info@lann.market -д хандана уу.